MHRI | INSIGHTS
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
0.00%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
0.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
100.00%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
0.00%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
0.00%
Learning | Сургалт, хөгжил
-2011 / 04 / 01
Барааг худалдахад чанарын дараа ордог чухал хүчин зүйл бол гаднах үзэмж.
    Сэтгүүлч Роберт Мец ресторануудын сүлжээний эзэн Ник Оттоманели дээр хотын ариун цэврийн байцаах газраас хүмүүс ирэхэд тэрвээр: "Сайн шалгацгаа. Хэд хоногийн өмнө би танай байцаагчид гар чийдэн авах уу гэсэн чинь ажиллаж байх хугацаанд ийм юм анх удаа тохиолдлоо гэж хэлсэн" гэдэг.
  
-2011 / 03 / 29
    Энгийн юм шиг санагдавч чухам яах ёстой вэ? гэдэгт гол учир нь байгаа юм. Сонгосон ажил хэрэгтээ дэндүү үнэнч, дээдийн дээд боловсрол эзэмшин арга ухаанд төгс, уран нарийн арга мэхтэй нэгэн "ялагч" болж тодорч байгаа нь илэрхий харагдаж буйг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.
    Амьдралаа өөд нь татаж төвхнүүлэх анхны алхам болгож үнэт мэдээлэл цуглуулах, үүний тулд бусдад "нөлөө" бүхий хүмүүсийг чадварлаг ашиглаж сур. Хүн бүхий л амьдралынхаа урт хугацааны турш, тасралтгүй хэлэлцээрт үргэлж ордог. Гэр бүлийн хүрээнд эхнэр нөхөр, үр хүүхдээс эхлээд хамаатан садан, найз нөхөд, шүүх сэргийлэх, худалдагч худалдан авагч, рестораны үйлчлэгч, бармен гээд л тоо томшгүй олон хүмүүстэй харилцаанд ордог.
  
-2010 / 09 / 03
  • Та олны өмнө гарч ярихдаа сандарч, ярих гэсэн зүйлээ мартчихдаг уу?
  • Ажлаа сайн хийсэн ч түүнийгээ бусдад ойлгомжтой тайлбарлан ярьж, ойлгуулж чаддаггүй юу?
  • Таны илтгэлийг хүмүүс төдийлөн сонирхож сонсохгүй байна уу?
-2010 / 02 / 08

Эрхэм хүндэт ажилтан Танаа!

Таныг “...........................” компаний ажилтнуудын дасан зохицох үйл явцын судалгаанд оролцохыг урьж байна. Таны хариултыг шинээр ажилд орсон хүмүүст тулгардаг хүндрэлтэй асуудлуудыг илрүүлэхэд мөн дасан зохицож байгаа  ажилтнуудад туслах программ боловсруулахад ашиглана. Байгууллагын удирдлага болон хүний нөөцийн албадын анхаарах ёстой асуудлыг илрүүлж,  шинэ ажилтануудыг ажлын байрандаа хурдан дасан зохицоход туслана.

-2009 / 02 / 11

Сургалтанд оролцох хүмүүст захидал илгээж, уг сургалтын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ тухайн сургалтанд оролцох үүрэгтэйгээ ойлгож мэдсэн эсэхийг лавла.

Нөөц:

  • ·        Мэдээлэл бүхий захидал
  • ·        Сургалт- семинарын зорилго, зорилт
  • ·        Сургалт-семинарт оролцогчдын нэрсийн жагсаалт
-2009 / 02 / 11


Зорилго

·        Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах




Зорилт

  • ·        Сургалтын хөтөлбөрийг эхлүүлэхэд байгууллагын удирдлагыг бэлэн болгох
  • ·        Сургалтын өрөө, танхим, сургалт  явуулахад шаардлагатай бусад эд зүйл, төхөөрөмжийг бэлтгэх
  • ·        Сургалцагчдын багийг бүрдүүлэх
  • ·        Сургагч багшийн багийг бүрдүүлэх
-2009 / 01 / 17

Амьдралыг утга учиртай, баялаг болгодог, биднийг зорилгодоо хүрэхэд тус болдог чухал зүйлс маш их бий. Гэхдээ эдгээр ажлууд биднийг “шахдаг”, “дардаг”, “удирддаг” биш. Яагаад гэвэл ийм зүйлүүд нэн яаралтай, цаг нь тулсан байдаггүй.
Цаг нь тулсан ажил болон чухал ажил гэдгийн ялгааг сайтар ойлгохын тулд “Цагийн менежмент”-ийн матрицыг харах хэрэгтэй. Энэхүү матрицаас харахад, бидний хийдэг бүхий л ажил үндсэн дөрвөн талбарт л хуваагддаг байна. Бид амьдралынхаа бүхий л цаг хугацааг дараахь дөрвөн талбарт хуваан зарцуулдаг аж.
-2008 / 10 / 13


Ажлын гүйцэтгэл, бүтээмжийг дээшлүүлэх үүднээс ур чадвар, хандлага, ажлын арга барилд гаргаж буй өөрчлөлтийг сургалт гэнэ.
Эдийн засаг, нийгэм, технологийн өөрчлөлт нь байгууллагын зорилго, стратегийн өөрчлөлтийг шаарддаг. Байгууллагад ажилтнуудыг сургах хөтөлбөрийн зэрэгцээ менежментийн хөгжлийн хөтөлбөр байх ёстой. Тухайн хүнийг шийдвэр гаргах, хүмүүстэй харилцах болон өөрийгөө ухамсарлах чадвар зэрэг үйл ажиллагаанд шаардлагатай бусад шинж чанар, ур чадварт шинээр суралцуулах эсвэл дээшлүүлэх зорилготой удаан хугацааны, төлөвлөгөөтэй үйл явц юм. 
-2008 / 10 / 12


"Боннын" Т.Алтангэрэл (aka_bonnie@hotmail.com)

Монгол улс улс төрийн дотоод зөрчилдөөн, ядуурал, авилгал, хоцрогдол дунд он жилүүдийг үдэж өнгөрөөж байхад хөрш Хятад улсын эдийн засаг, шинжлэх ухаан өдрөөс өдөрт хөгжиж, хүн амын амьжиргааны түвшин дээшилж, дэлхийн бодлогыг тодорхойлох болов. Доройтол, арчаагүй байдал газар авсан нь дотоод гадаадын аливаа шалгуурыг үл дийлэх эмзэг, хүн ам нь нутаг уснаасаа дайжиж, ирээдүй гэх итгэл тун бүрхэг байгаагийх гэмээр.
HR Фото